Архангай аймгийн төв цэцэрлэг хотыг хойд талаас нь нөмөрлөн орших сүрлэг сайхан уулыг булган уул гэдэг.
Булган уулыг хааш хааш нь 6-8 км газраар зааглан 18ам км талбайгаар 1965 оноос дархлан хамгаалсан. Эгц цавчим энэ уулын 40 орчим хувийг таг, царам асга, цохио эзлэх бөгөөд ар, баруун, зүүн сугаар нь шинэс голлосон ой ургана. Далайн түвшээс дээш 1980м өндөр. Энд туулайн тагна, бугын зогдор зэрэг ховор ургамал ургах бөгөөд нэн ховор хүдэр болон буга, гахай мөн хур, сойр, ятуу, алаг шаазгай гээд олон зүйлийн шувууд амьдардаг баян тансаг үзэсгэлэнт уул юм.
Булган уулын хүмүүсийн анхаарлыг татах гол зүйлийн нэг нь энэ уулын энгэрт нэгэн том хадан дээр зурагдсан Зонхув бурхны хөрөг юм. 17р зууны үед Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн хэсэг шавь нарын хамт зосон будгаар зурж байжээ. Үүнийг нь хувьсгалын үед арилгах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч бүтэлгүйтэж бороо орсны дараа улам тодорсоор байжээ. Одоог хүртэл байдаг энэ зураг нь гадаад дотоодын жуулчид болон судлаачдын сонирхолыг ихэд татдаг ховор сонин үзмэр юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment