Sunday, March 21, 2010

Болзоо

Болзохдоо заавал нэг хачин сонин )юм сэтгэх албагүй. Телевиз сонины зарлал үзээд сэтгэлдээ нийцсэн аятайхан газар сонгоод залуудаа санал болгоорой. Амралтынхаа өдөр хотоос зайдуу зугаалах, дугуйгаар аялах, загас барих зэрэг нь ямар ч баар ресторанд сууснаас дээр.

Болзоогоо сонирхолтой болгохын тулд:
1. Амьдарч буй 'хотынхоо хуучин барилгуудыг сонирхох, (манай нөхцөл байдалд гэр хорооллын амьдралтай танилцах нь бас дутуугүй сонирхолтой)
2. Үндэсний зоогийн газар орж харь улс үндэстний хоолноос амсах,
3. Хотоо хамгийн өндөр байшингийн орой дээрээс нь харах, (манайд зайсан толгойноос харах)
4. Түүхийн сэдэвтэй музей үзэж, улс орныхоо түүх соёлтой танилцах.
5. Ямарваа нэгэн сонины редакц дээр очиж, сонирхсон сэдвээрээ ярилцах.
6. Залуучуудын цуглаан, мэтгэлцээн зэрэгт очиж, сонирхсон сэдвээр ярилцах.
7. Телевизийн ямар нэгэн хөгжөөнт нэвтрүүлэгт оролцох.
8. Зоос, марк цуглуулагчдын клуб дээр очиж сонирхож болно.

Та болзоогоо аль болохоор нэг хэвийн биш, өвөрмөц байлгахыг хичээгээрэй. Болзоо болгон чинь та хоёрт шигээ шинэ мэдрэмж, шинэ сэтгэгдэл өгч байхаар төлөвлөөрэй. Анхандаа найз залуу чинь дурамжхан байсан ч гэсэн яваандаа амтанд нь орно гэдэгг эргэлзэх зүйлгүй.

Ихэнх эмэгтэйчүүд баар ресторанаас өөр оновчтой болзооны газар мэддэггүй учраас залуучууд залхсан байдаг. Та найз залуутайгаа тэс өөр газар уулзаж учирч байвал илүү амжилтанд хүрнэ.

Сонирхож байгаа залуутайгаа уулзаж буй хором бүр дахин олдошгүй гэж та бодох хэрэгтэй. Учир нь арван удаа утсаар ярилцах, арван удаа захидлаар харилцахын оронд ганц удаа нүүр нүүрээ харж уулзах нь хавьгүй дээр шүү.

No comments:

Post a Comment