
Олон жилийн хойно чамтай би уулзана
Охин хонгор насаа би үүрд гээчихсэн байна
Аальгүйхэн тормогор нүдэнд минь намба суучихсан байна
Амьдралын эрхийг дагаж хүний хүн болсон байна
Чихэнд минь чи хайрын үгс шивнэхээ болисон байна
Чамд зориулсан шүлгээ чамдаа л унших гэж яарахаа бас л болисон байна
Цагийн аясыг дагаж санахын зовлондоо би цадна
Цанахуйн дэлбээ мэт амьдралд би гундуухан алхана.
No comments:
Post a Comment