Saturday, October 24, 2009

Шүлэг

Амласан бүхэн чинь худлаа байсан гэсэн үү
Амрагласан мөчүүд чинь жүжиг байсан гэсэн үү
Амьсгалах тоолон чинь тохуу байсан гэлүү
Амьдарсан амьдрал чинь хуурамч байсан гэлүү
Тиймдээ чи үнэгүй жүжигчин
Би хөөрхий үзэгч
Итгэл минь чамд золиос байжээ
Инээсэн дүр чинь баг байж, тийм л дээ
Илгээсэн сэтгэл чинь хаяг андуурч тиймүү?
Ижилссэн хоногууд чинь зугаа байжээ чамд
Сэтгэлээр минь тоглох тэгээд сайхан байсан уу, хэлэлдээ
Сэмхэн намайг чи шоолдог л байв уу?
Итгэлээр минь тохуурхах сайхан л байх
Инээмсэглэлийг минь нулимс болгох чамд амархан л байх
Нандин сэтгэлийг эвдэх тэгээд ямар байв?
Надаар тоглох чинь тэгээд таалагдсан л биздээ?
Тиймдээ чи үнэгүй жүжигчин
Би 1 тийм үзэгч ...

No comments:

Post a Comment