Thursday, February 11, 2010

Сакүра Япон орныг төлөөлж чадах цэцэг бол сакүра юм. Жил бүр япон даяар өмнө зүгээс эхлэх хойд зүг рүү өдөр дараалсан маягаар сакүрагийн мод цэцэглэнэ. Жил бүрийн цаг агаараас шалтгаалан энэ өдрүүд өөр өөр байх бөгөөд сакүра цэцэглэх хуваарийг сонин хэвлэлээр зарладаг. Сомэиёнш сакүра нь гэнэт дэлгэрээд л долоо хоног болов уу үгүй юу уначихдаг цэцэг билээ. Сакүра цэцэглэх үеэс япончууд ажил төрлөөрөө, ах дүүсээрээ, айл саахалтаараа хамтдаа сакүра цэцэглэхийг үзэн сонирхох нэг ёсны баяр тэмдэглэнэ.Үүнийг ханами буюу цэцэг үзэх баяр гэдэг. Ханами баярын үеэр хүмүүс сакүра цэцгийн доор цугларан дуу дуулцгаан, сакэ архи уун, өөрсдийн бэлтгэж ирсэн хоол ундаа идэн байгалийн сайхныг бишрэн баярлана. Ханами баярыг гол төлөв дэлбээ нь нэг ижил байдаг Сомэмёшино сакүра модны хажууд тэмдэглэдэг. Сакүра цэцэг бол цагаан ягаан өнгийн маш сайхан цэцэг. Японы хөдөө аж ахуйн туршлагын талбайд 200 гаруй төрлийн сакүра мод ургаж байгаа. Эдгээрийн дотор ногоон өнгийн цэцэг дэлгэрэн гарч ирдэг сонин сакүра хүртэл бий. Гэрлэх ёслол зэрэг зарим найр хуримын үеэр Яэ сакүрагийн цэцгийг давслаад, буцалсан устай хольсон ундаагаар дайлдаг ёс бий.

No comments:

Post a Comment