Японы соёлын гол салбаруудын нэг болох номын сан: Сүүлийн 17 жилийн дотор нийтийн номын сангийн тоо 2.3 дахин ном захилагч хүмүүсийн тоо 6.4, номын санд хадгалагдаж буй номын тоо 5.6 дахин нэмэгдсэн байна. Нийтийн мэдээллийн хэрэгсэл их өргөн дэлгэр болсон тул номноос хөндийрөх тал байж болох боловч тус оронд олон нийтийн үйл ажиллагаа идэвхитэй хэвээр байна.
Японы соёл хөгжилийг электрон зүйлгүйгээр төсөөлөх аргагүй.
1)Жижиг эм шиг бичил видео камер. Японд бичил видео камер зохион бүтээгджээ. Энэ нь өвчтөн залгих боломжтой бөгөөд өвчтөнд залгиулаад дотор эрхэтнийх нь зургийг авч болохоор хэмжээний видео камер юм. Түүнээс гадна энэ камер нь батерейгаар ажиллахгүй, гаднаас нь өгөх богино долгионоор тэжээгдэнэ. Эмч мониторын тусламжтайгаар хүний дотоод эрхтэнд байрлаж буй энэхүү видео камерийн байрлалийг хянан удирдах бөгөөд энэхүү камер нь нэг секундад 30 удаа зураг авах чадалтай. Зохион бүтээгчид нь өмнө үеийн гуурсан аппраратын үүргийг орлож чадна гэж найдаж байна.
2)Sanyo Electric компани гэр сахигч манаач робот нохой бүтээснээ зарлалаа. Японы гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч sanyo Electric компани гэр сахигч манаач робот нохой бүтээснээ зарлалаа. Энэхүү нохой нь хулгайч нартай тэмцэх хамгийн чухал хэрэгсэл болно гэнэ. Робот нохойны хамран дээр нь бичил видео камер бэхлэгдсэн байх бөгөөд үүгээр хулгайчийн зургийг авна. Үүнээс гадна нохой роботтойгоо гуравдугаар үеийн гар утсаар холбогдон гар утасныхаа дэлгэцэн дээр хулгайчийн дүрсийг харж болох гэнэ. Гадна төрхөөрөө бол робот нохой томоохон аалзыг санагдуулна. Түүний биеийн жин 40кг,өндөр нь 70см,урт нь 75см юм. Sanyo компани энэхүү роботоо иймэрхүү төрлийн өөрөө хөдлөгч роботуудыг үйлдвэрлэдэг Imsuk компанитай хамтран бүтээсэн байна. 2005 оноос өргөн хэрэглээний зориулалтаар үйлдвэрлэж байгаа.
3)Kyushyu Matsushita компани шинэ төрлийн хянагч видео камер худалдаанд гаргалаа. Kyushyu Matsushita (худалдааны бизнест Panasonic гэсэн нэрээр алдаршсан Matsushita Electric компаний Kюүшюү дахь охин компани ) компани интернет болон персональ компьютер, түүнчлэн гар утсаар ч удирдан хянаж болох видео камерийг худалдаанд гаргалаа. Энэхүү камер нь тун овор багатай, хэвтээ чиглэд 165 градус, босоо чиглэлд 78 градус хөдөлж чадна. Энэхүү бичил камерийг хаана ч хэрэглэж болно. Гэртээ байрлуулаад гэрээ хянаж болно. Камертайгаа компьютер, гар утсаараа холбогдон гэр доторхи байдлыг хянаж болно. Энэ 5 сард худалдаанд гарсан ийм хянагч видео камерийн нэг бүрийн үнэ нь 69800 иен буюу ойролцоогоор 530 ам доллар юм. Kyushyu Matsushita компани дээрхи камерийг нэгдсэн удирдлагатай байдлаар хянаж болох вариантаар захиалгаар үйлдвэрлэсэн юм байна. Хоёр төрлийн видео камер тус бүрийг сард 2000 ширхэгийг үйлдвэрлэдэг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment