Wednesday, May 5, 2010

Нэг зохиолчийн гурван ном нээлтээ хийлээ

Өчигдөр Зохиолчдын нэгдсэн эвлэл болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт сэтгүүлч, зохиолч До.Цэнджав "Буурал ээжийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ" эссэ, "Зохист аялгууны анир" яруу найраг, "Дээдэс өршөө" шилдэг өгүүллэгийн номнуудынхаа нээлтийг хийлээ.

До.Цэнджав эссэг амьд өгүүллэг хэмээн үздэг бөгөөд "Буурал ээжийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ" номондоо 20 эссэ оруулжээ.

Би гэгээрэл ариуслыг эрхэм болгож бүтээлээ бичдэг хэмээн хуучилсан До.Цэнджав "Цагаагчин гахай жил" романаа уншигчдын гарт хүргэж чадвал насны бүтээл хэмээн үзэхээ ч бүтээлийнхээ нээлтэн дээр хэлээд амжлаа.

No comments:

Post a Comment