Wednesday, May 5, 2010

Тайвань “Сьюзан Бойл” төрсөн үү?

Улс орон бүрээс авъяастнуудыг төрүүлэн гаргадаг шоу нэвтрүүлэг хүч түрэн ар араасаа үргэлжилсээр.
“Авъяаслаг Британичууд” шоу нэвтрүүлгээс дэлхий дахинаа нэр алдар нь хурдан түгсэн Сьюзан Бойл төрөн гарсан. Түүний бичлэгийг YouTube.com сайтаас олон сая хүн үзсэн нь тийнхүү дэлхий дахинд хурдацтайгаар алдаршихад нь нөлөөлсөн билээ.
Тэгвэл энэ удаа “Авъяаслаг Тайваниуд” тэмцээнээс төрөн гарсан Ли Юү Чин гэх нэгэн залуугийн бичлэг мөн тус сайтад тавигдсанаар дэлхий дахины анхаарлыг татаад байна. Анх харахад хэн ч үл тоомсорломоор махлаг залууг дуулж эхлэхэд нь олон хүн гайхан бишрэнэ. Тэрээр Уитни Хьюстоны дуулсан “I will always love you” дууг дуулжээ. Ингээд түүний бичлэгийг үзнэ үү.

No comments:

Post a Comment