Wednesday, May 5, 2010

Селин Дион хамгийн өндөр орлоготой дуучин

Канадын поп од Селин Дион “Лос-Анжелос Таймс” сониноос гаргасан сүүлийн 10 жилд хамгийн их орлого олсон шилдэг 10 дуучны жагсаалтыг тэргүүллээ. Энэхүү жагсаалтыг дуучдын аялан тоглолтоос болон цомгоо борлуулж олсон орлогыг тооцоолон гаргажээ. 2000-2009 оны хооронд Дион 747.9 сая ам.доллараар түрийвчээ түнтийлгэж, үүнээс 225.7 саяыг цомгоос, 522.2 саяыг аялан тоглолтоос олсон байна. Жагсаалтын хоёрдугаар байрт кантри дуучин Кенни Чесни 742 саяар орсон бол түүний араас “Dave Matthews Band” хамтлаг 737.4 сая ам.доллараар жагсчээ.

Үүнээс хойшх байруудад хөгжмийн ертөнцийн жинхэнэ акулууд байна. Жишээ нь 627.3 сая ам.доллараар “The Beatles” хамтлагийн дахин хэвлэгдсэн цомгууд, 609.7 саяар алдарт “U2” хамтлаг дөрөв, тавдугаарт оржээ. Шилдэг аравт  Брюс Спрингстон (588.3 сая), “Роллинг Стоунз” (569.6 сая), Тим Макгроу (550.7 сая), Бритни Спирс (494.3 сая) нар багтсан байна.

Бусад хэвлэлүүдийн гаргасан жагсаалтыг Селин Пион тэргүүлж чадаагүй. Жишээ нь, “Форбс”-ын жагсаалтыг Мадонна, “Биллборд”-ынхыг Эминем тэргүүлжээ.

No comments:

Post a Comment