Өчигдөр дэлхийд өрсөлдөх үндэсний брэнд Могул компьютерийн нээлтийн үйл ажиллагаа Өргөө кино театрт ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
М-Си-Эс Электроникс компани нь 2008 онд импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлох үндэсний брэнд компьютерийг дэлхийн стандартын дагуу Монголдоо үйлдвэрлэх зорилгоор “Могул” компьютерийн үйлдвэрийг байгуулсныг уншигч та бүхэн мэдэх билээ. Тус компанийн чадварлаг инженер, техникийн ажилчдын хоёр жилийн нөр их хөдөлмөр, туршилт судалгаа, шинжилгээний үр дүнд “Могул” компьютер үйлдвэрлэгдэн гарч, өнөөдрөөс эхлэн ийнхүү албан ёсоор худалдаалагдаж эхэлж байна. Тус компани нь 2000 онд Venus, Apollo, 2004 онд Athena компьютерийг өөрсдийн инженерүүдийн гараар угсран зах зээлд гаргаж байсан арвин туршлагатай компани юм.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment