Wednesday, May 5, 2010

Тао Окамото: Ази царай моодонд орж байна

Загварын ертөнцөд цагаан арьс, шаргал намирсан үстэй европ царай хаанчлалаа тогтоогоод удаж байна. Сүүлийн жилүүдэд зүүн Европын сайхан бүсгүйчүүд хүч түрэн орж ирж Наталья Водянова, Петра Немкова гээд л славян төрхтэй бүсгүйчүүд бразиль аргентины сайхан хүүхнүүдтэй өрсөлдөж байсан. Тэгвэл бидний цаг ч бас ирдэг бололтой. Японы загвар өмсөгч Тао Окамото баруунд ид моодонд орж байна. Одоо 23 настай тэрбээр 2009 оны зуны улирлын  нээлтийн гол сенсааци  болсон юм. Тэрбээр өнөөдрийн байдлаар нэр хүнд бүхий Models.com жагсаалтанд 26-р байранд эрэмбэлэгдэж байгаа нь багагүй амжилт юм.

Загвар зохион бүтээгч Филлип Лим түүнийг 2009/2010 намар өвлийн шоуныхаа нүүр царай болгож тэр ч бүү хэл бусад загвар өмсөгчдөд ч яг Таогийн үсний засалттай ижил хиймэл үс зүүлгэсэн юм. Үүний дараагаар Таог Ralph Lauren  загварын ордон урьж сурталчилгааныхаа нүүр царай болгосон юм.



Дараачийн шуугиан нь Японы Vogue сэтгүүл түүний зургаар хавтасаа чимлээ. Энэ сэтгүүлийн нүүрэнд сүүлийн 10 жилийн дотор нэг ч удаа Ази төрхтэй модель гарч байгаагүй юм. Тао Окамото энгийн амьдрал дээр хар пиджак, эрэгтэй цамц бариу өмд өмсөх дуртай. Мөн өөрийнхөөрөө байхыг эрхэмлэж, өөрт эвгүй хувцас хэрэглэлээс татгалздаг байна.

Европ болон латин америк эсвэл өнгөт арьстаны гоо үзэсгэлэн илүү “тачаангуй” нээлттэй байдаг бол Ази бүсгүйчүүд зөөлөн, нууцлаг гоо үзэсгэлэнтэй байдаг. Таог харахад манай загвар өмсөгчидөөс эрс ялгаатай харагдаж байгаа биз. Монгол  загвар өмсөгчид сүүлийн үед индивидуал төрхгүй бүгд нэгэн хэвийн  харагддаг болсон. Тэдний тайзан дээрх алхаа хүртэл дэлхийн түвшнээс хоцорсон гараа ташаандаа авч таазаа хаялж явах нь 1990-ээд оныг санагдуулам байдаг. Дараагийн удаа та бүхэнд Хятадын загвар өмсөгч Лю Вэнг танилцуулах болно

No comments:

Post a Comment